Бүсгүй хүний үнэ цэнэ юугаар хэмжигддэг вэ?

~Ажлын залуугийн яриа~
Манай хүүхнүүд их ядаргаатай... юу хүсээд байгаа нь мэдэгдэхгүй... яах гээд байгаа нь мэдэгдэхгүй... өөрийгөө учиргүй харамлана... үнэрхэнэ... арай гэж нэг дотносохоороо бөөн хайр дурлал нэхнэ... халамж нэхнэ... заримдаа бид чинь нүдээ аниад зүгээр л учраад өнгрөх... маргааш нь юу ч болоогүй юм шиг энгийн танилын хэмжээнд харьцах... тийм хялбар нэг юм хүсээд байдаг... манай хүүхнүүд бол бөөн маяг... эргүүлэх гэж хичнээн жил... сар... өдөр... болно... таалагдсан таалагдаагүй хамаагүй... хүүхнүүд нэг уулзаад ардаас утасдана... салку... хайрла гэж нэхнэ... хаялаа гэж уйлан дуугарна... нойтон хамуу... төвөгшөөмөөр...
![]()
~Itrue бодно~
Тийм зан гаргах шалтгаан нь өөрсдөө юм бишүү... энгийн... хэн хэндээ хал балгүй... болдог юм болдогоороо болоод өнгөрлөө... үргэлжлүүлэх шаардлагагүй... хамгийн амарханаар мартах... ганц удаа ч байсан яахав... байдаг л нэг учрал... болзоо... тийм, ийм юмнаас бид үхтлээ айдаг... аль болох үнэрхэх гэж боддог... шалтгаан нь та нар өөрсдөө... уулзаад маргааш нь найздаа гайхуулна... ярина... нөгөө Itrue... бэлэн гоймон байлээ шт... өмхий .... ........ ........ .......... хараана..... нэр хоч өгнө... цаашаа нэмэгдэнэ...
За больё... үнэрхээд... хэнд ч өөрийгөө өгөхгүй... биеэ харамлаад явж байсан нь дээр... хатсан хорчийсноороо дуудуулж явсан нь дээр...

Тоочиж болох өчнөөн олон шалтгаан дундаас.... бид өөрийн гэсэн нэр төртэй.... ах дүүстэй... анд нөхөдтэй... өөрсдийн гэсэн тойрогтой... хүрээтэй байдаг... нэрээ хайрладаг... үнэ цэнээ хадгалахыг хүсдэг... өчнөөн олон шалтгааны улмаас эмэгтэй хүн гэдгээ тэргүүнд тавихаа мартдаг... өөрт хэцүү байсан ч... үнэ цэнэ их үнээр олддог...
Бүсгүй хүний үнэ цэнэ юунд оршдог вэ?
































